GoGo Bloghttp://blog.gogo.mnСүүлд нэмэгдсэн бичлэгүүдen-usFri, 18 May 2012 13:45:12 ULATjRSSGenerator by Henrique A. Viecilihttp://blogs.law.harvard.edu/tech/rss... Нүцгэн цаасанд нуугдах бэх ... By Shake ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry375680
Бичгийн ширээнд дээрхи цав цагаан ... нүв нүцгэн цаасыг ... гуниглангуй нүдээр ширтэн суухуйд ... сэтгэлд хургаж ... орж гарсан эрээвэр хураавар бодлууд ... бүр угт нь хадаатай үлдсэн сэргээхээсээ ч айдаг элдэв дурсамжууд ...

Шав шалдан ... үхдэл мэт цагаан цаасан дээр ... харандааны үзүүр ... үзэгний бэхээр үсэг ... үг ... өгүүлбэрээр эд эсийг нь бүрдүүлж амилуулах мэт ... эс бөгөөс цэг ч тавихгүй тэр чигт нь амьгүй хэвээр нь орхих нь илүү сайн сонголт ч байж магад ...

Бэхний ч биш ... балны ч биш харин сэтгэлийн чинадын эс ширхэг бүрээр ... цэг хатгах зайгүй сараачигдсан ... хов хоосон цав цагаан цаас ... нууцыг чинь хэнд ч задлахгүй гэсэн шиг ихэмсэг бардамаар хүйтэн хөндий цайран харагдана аа ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry375680Mon, 19 Mar 2012 16:08:42 ULAT... ХҮНий САЙХАН СЭТГЭЛ ... by SHAKEhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry366681
ХҮН ...

Нартад оюунт хүмүүн заяаг олж төрнө гэдэг хорвоод хосгүй ховорхон заяа ... тэр тусмаа хөх тэнгэрийн эх орныг онож төрнө гэдэг ...

"Хүн болсных хүн чигээрээ дуусна даа" гэж буйд нутгийн шавилхан залуу алсыг ширтэнгээ санаа алдан хэлж байсан нь  ... хүн байна гэдэг ... хүн хэвээрээ үлдэнэ гэдэг ... хүн чигээрээ дуусна гэдэгийг магад барагийн ухаантанаас илүү оноод хэлсэн шиг санагдах ...

Хүн өөрт нь хаанаас ч юм өгсөн ... эсвээс магадгүй өөрөө өөртөө олж авсан зам замаараа бэдэрч ... тэр зам нь нийлсэн ... салсан ... огтлолцон ... мухардсан ... тод бас бүдэг ... урт бас богино ... өргөн бас нарийн ... дардан бас бартаатай ... бэдэрсэн замаараа өөр өөрийн гэсэн зүсэн бүрийн мөрийг үлдээж ... үлдээсэн мөр нь мөнхөрч бас бүдгэрч ... туулах л ёстой жам мэт ...

САЙХАН ...

Орчих хязгаар ... одот тэнгэр ... алтан нар ... хөрст дэлхий ... эх орон ... унасан газар ... угаасан ус ... эх эцэг ... зон олон ... орчлонгийн аль сайхныг тоочиж барах вэ дээ ...

Сайхан болоод саарыг ямар үзлээр ... ямар өнцөгөөс харахаас хамаарч ... хоорондоо хязгааргүй сүлэлдэх ... харилцан бодит болоод бодит бус ижил мэт ондоо ойлголт ...

Хүн байх өөр өөрийн хязгааргүй ертөнц дахь зүй тогтолт болоод эмх замбараагүй ухаан бодлуудаас сэтгэл юуг тайван амгалан байлгаж чадах тэр бүхэн л сайхан мэт ...

Магад тэр сайхан зөвхөн хүнд өөрт нь ... мөн чанарт нь ... бас дотоод сэтгэлд нь ... оршдог мэт

СЭТГЭЛ ...

Нартад хүмүүн төрлийг олж мэндэлсэн бодьгал бүхэнд ... бусдын болоод өөрийн төгс танин мэдэж эс чадах  бурханы ... эс бөгөөс тэнгэрийн ... магад аль нь ч биш анх бүтээгчийн бүтээсэн ... гайхамшигт сэтгэл гэгч хязгаар үгүй ... орон зай ... цаг хугацаанд үл захирагдагч ... хөдөлгөгч хүчин мэт ...

Хөдөлгөгч хүчин хаанаас эхтэй ... хаана төгсгөлтэйг үл ухавч ... энэхэн насны энэхэн биенд цогцолсон хувьхан заяанд ... өнгөрсөнд бус ... ирээдүйд бус ... зөвхөн одоодоо л амар болоод амгалан байх нь мугуйд миний өчүүхэн бодол билээ л ...

ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ ... Хүн чигээр оршихын мөн чанар гэлтэй ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry366681Mon, 19 Mar 2012 11:25:30 ULAT... Харин ... By Shake ... гээд өндөрлөлөө ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry359326
Намрыг шаргал талын борог өвсний толгойд дүрэлзэх түймрийн улалзах галын дөлны хөх үзүүр хөлдөх мэт ...

Нүд сохлом цав цагаан туйлын хүв хүйтэн исгэрэх зэвэргэн шуурганы хахирган  үзүүрт гал ноцох мэт ...

Харин ... амьдралд эс байх бүхэн хүний сэтгэлд ... зүрхэнд ... бас тархинд байх мэт ...

Гэснээс ... Тодорхойгүй шалтгааны улмаас "Харин ..." сэдэвт блог идэвхижүүлэлтийг өндөрлөж байгаагаа дуулгах гээ л ...

Энэ сэдвийн хүрээнд миний олж мэдсэнээр нэр бүхий 14 блогчны 16 бичлэг бичигдсэнийг нэг бүрчлэн уншсаад эцсийн шийдвэрийг гаргахад сэтгэл оюун ихээхэн чилсэнийг дурдах юун ...

Грээзи вүүмэн Харин... GW

Хөрш ХариН... /ХөрШ/

Лоффф Харин... / Лофнайноо /

Кена Харин ......

Гэгээн домог харин...

Оранж ...Харин...

Ицми Харин ...

Горжиус Ялж амьдарч ялгарч яв^^

Хансо Harin? ta nas bsan bol yah ve?

Лоффф  Дахиад л харин... / Лофнайноо /

Хэрэм Харин...

Бэци  Харин

Тартино Ханч ... Харин ...

Хүчитхүү  Хааааарррин Ххххүчччитхүү.

Бэци Харин... Батси

Оопс Харин... (Үгийн цаана үг)

Бичлэгүүд бүгд үнэхээр сайхан бичлэгүүд байсныг дурдахгүй өнгөрч боломгүй ...

Энэ бүхнийг эс өгүүлэн өгүүлээд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу ялагчийг тодруулъя аа ...

Ялж амьдарч ялгарч яв^^ бичлэгээрээ Горжиус энэ удаагийн ялагч боллоо ...

Мөн Лоффф-ийн Харин... / Лофнайноо / ... Кенагийн Харин ...... бичлэгүүд цохон тэмдэглүүштэй бичлэг байсан гэдгийг хэлэх нь зүйтэй ...

Заа тэгээд уламжлал ёсоор ном болон дараагийн бичлэгийн сэдвийг зарлах эрхээр урамшуулъя аа Горжиусыг ээ ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry359326Wed, 8 Feb 2012 17:26:45 ULATДараагийн БИд сэдэв: ″ХАРИН ... ″http://deletedshake.blog.gogo.mn/read/entry356636
За ... Би нэг сайн эр болж 32 лонх цагаан архийг нэг амьсгаагаар ууя аа гэх гэснээ арай ч барахгүй болуу гээд болилоо ...

За ... Би Лофийн зарласан "Зөн билэг" идэвхижүүлэлтэнд "Зөнгүй хүний билэггүй үгс"-ээр түрүүлсэн билээ ... Тэгээд өөрт оногдсон үүргийн дагуу дараагийн сэдвийг зарлая өө ...

"Харин ... "

Бичээд байгаарай дай хүүхдүүд минь ...

Дашрамд дурдахад түрүүлсэн бичлэгийн эзэнд мэдээж ном ...

Бас дашрамд дурдахад хугацаа  2012 оны 2 сарын 12-ны Даваа гараг ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry356636Thu, 2 Feb 2012 09:47:41 ULAT... Зөн билэг ... by Shake ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry356179
Зөнгөөрөө ... үхэх мэт төрчихөөд ...

Зөнгөөрөө ... унах мэт босож

Зөнгөөрөө ... гомдох мэт баярлаж

Зөнгөөрөө ... хагацах мэт учирч

Зөнгөөрөө ... үзэн ядах мэт хайрлаж

Зөнгөөрөө ... гуних мэт баясаж

Зөнгөөрөө ... уйлах мэт инээж

Зөнгөөрөө ... унтах мэт сэрж

Зөнгөөрөө ... уруудах мэт өгсөж

Зөнгөөрөө ... ирэх мэт буцах ...

Зөнгөөрөө амьдрах зөн билэг л байна надад ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry356179Sun, 29 Jan 2012 23:34:48 ULAT... Зүүдний төгсгөл ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry352045

Хэдэн сарын өмнө зүүдэлж байж билээ ... тэр зүүд хараахан дуусаагүй байсан бололтой ...

Нүд сохолчих шахам цав цагаан гэгээ татахад ...

Чихэнд хангинах яаралтай тусламжийн машины дохио  ... замын түгжрэлд бухимдсан жолооч цагаан хоолойгоор зам тавьж өгөхийг гуйх шаардах зэргэцсэн бачимдуу дуу ... хуруугаа ч хөдөлгөж чадахгүй хамаг бие задарчих шахам янгинах өвдөлт ...

Хурц цагаан гэгээ аажим жижгэрсээр ... хэнгэрэг хагалах шахам сонсогдож байсан чимээ аажим бүдгэрсээр ... харагдах бараа ... сонсогдох чимээ ... мэдрэгдэх зүйл огтоос үгүй ... амар амгалан  ... өглөө эрт шингэж амжаагүй үлдсэн үүрийн цолмон од шиг ... цэг мэт гэгээ ...

Арай ядан нүдээ нээхэд ... өвдөлт ... үнэр ... амт ... яг л амьд юм шиг ... өндийх гээд чадахгүй ... гараа хөдөлгөх гээд чадахгүй ... хөлөө хөдөлгөх гээд чадахгүй ... эцсийн хүчээ шавхан байж арай гэж  зовхио нээн орчныг харахад ... цав цагаан хана ... цав цагаан тааз ... ханан дахь дэлгэцэнд хэдэн ногоон тоо ... зүрхний хэмнэлийн ногоон зураас ... жийд жийд гэж дуугарах хяхарган сигнал ... ямартай ч би явчихаагүй юм байна ... гэж бодогдоход хөдөлж ядаж байгаа нүднээс дусах дусал нулимас шанаа даган урсахад ... зөөлхөн арчих бүлээхэн гар ...

Хэн байдаг билээ гэж задарчих шахан өвдөж байгаа тархи гашилган байж ... Тэр минь ... тэр минь байсан шүү дээ ...

Тэрхэн зуур явах ёсгүй ... явах эрхгүй гэж өөрийн эрхгүй бодогдоход ... нүдээ ч чадан ядан хөдөлгөж байгаа ... шил савханаар амиа зогоодог ...  бүтээсэн зүйл байтугай ... бодсон бодол ч үгүй ... яана ч гэж үлдэх вэ дээ ... зовлон л болохын нэмэр биз ...

Толгой тархи аймшигтайгаа өвдөж ... цээжний зүүн хэсгээр тэвнээр сүлбэж байгаа мэт хатгахад ... чийртэй санагдад байсан жийд жийд гэж дуугарах сигнал жиииииииииии ... ... ...

Нэг л танил нам гүмхэн амар амгалан тийш шингэхүйд "Зөвхөн чамдаа хайртай байхын тулд" ... зурсхийх шиг ...

гэж цочиж сэрээд зүүд төгссийм даа ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry352045Mon, 16 Jan 2012 18:58:48 ULAT... Зүүдэнд ирсэн хэдэн мөр ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry347796
Гав ганцаараа хав харанхуйд

Гашуун нулимсаа амтгүй болтол залгилж

Ганлингийн гаслант аялгуунд

Гашуудалгүй эмгэнэлийн үгээ гараараа тэрлэчихээд

Эргэж харалгүй бас хоргодолгүй

Энэлэнгүй бас шаналангүй одож

Хөрсөн биеэс мөн чанар ангижирахад

Хөшөөн дээр нэр сийлэгдэн үлдэж

Хөрстийн хэвлийд хүү нь болж бүрэлдэхэд

Хөхөлбөр униаран бие амар амгаланд одно ...

Зүүдэнд онгодын шивнэсэн хэдэн мөрийг

Зүрхлэхгүй нь зүрхэндээ хадгалж ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry347796Wed, 4 Jan 2012 20:30:36 ULAT... Эцэс болоод төгсгөл ... үгүй ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry347541
Төгсгөл ... магадгүй эхлэл ...

Эхлэлд төгсгөлийн тухай ... төгсгөлд эхлэлийн тухай ... төгсгөлд биш эхлэлд хэт тэмүүлэх тэмүүлэл ... хаа хүргэх бол ...

Эцсийн удаа ...

Гарыг нь атган ... нүдрүү нь харж байгаад үнэнээ өчих үү ...

Тойруулж зурсан гортигоо даван ... хил зөрчих үү ...

Бичлэгээ дуусгалгүй ... сэтгэгдэл үлдээлгүй ... тэр чигтээ алга болох уу ...

Эцсийн удаа ... эцэст төгсгөл үгүй нь ...

Төгслөө гэхэд дурсагдхааргүй ... дурлагдахааргүй ... үргэлжлэх ... үзэгдэх өнгөгүй ... сонсогдох чимээгүй ... гаслант орон зайд ... харахгүй сонсохгүй ярихгүй ... нэгэн болж эхлэхсэн ...

Бодит бус бодлоос сэдэвлэв ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry347541Mon, 2 Jan 2012 11:41:19 ULAT... Хязгааргүй by Shake ... by Данжуур ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry339747
Чамтай адил нэгэн ч үгүй бөгөөтөл

Илүүг өгүүлэхийн хэрэг юун ...

Чамаас өчүүхэн төдий

Дорой ялгалт нэгээхэн ч үгүй ...

Удирдагч чамд аль нэгнээр

Үлгэр өгүүлэх үлгэр нь үгүйн тул

Үлгэрийн чөлөө завсар тэвчсэн

Үлгэр үгүй чамд мөргөмүү ...

Бурханы ном нь жишиш үгүйн тул

Түүнээс бус бодьгал

Тийн тонилох мэтээр олсоноор

Чамаас маш их ялгалт ...

Хоосон төдийд адилын тул

Хэн бээр ялгалыг эс мэдээд

Өчүүхэн шар үсний хөндий нь

Арилсан огторгуйтай адил ...

Тоолшгүйг хэн нэгэн тоолмуй

Хэмжээгүйг хэн нэгэн хэмжмүй

Чиний эрдмийн тоо нь

Жинлэж чадагдах бус болой ...

Ямар мэт галбарваасан модны цэцэрлэг

Хязгаалашгүй дотор төөрсөн мэт

Би бээр чиний сайн явдлаар

Эс ханаад хязгаарыг эс ухав ...

Монгол Данжуур эхийн 113 дугаар тал ...

Монгол Данжуур "Магтаалын чуулган" 1 дүгээр ботийн 231, 232 дугаар тал ...

Бурханд ... Номд ... Мэргэдэд мөргөмүү ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry339747Tue, 6 Dec 2011 09:40:58 ULAT... Амьдрал бол томилолт ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry333177
Уйлж ирээд ... уйлуулж буцдаг ... үүлэн чөлөөний нар мэт богинохон ч ... үүрдийн мэт урт ... амьдрал минь ... <o:p />

.<o:p />

Амьдрал ... <o:p />

Нартад хүмүүн заяаг олж оршсон амь ... хайран дунд ирж ... хайран дунд буцах ... <o:p />

Хорвоод хоосон ирээд ... хоёр ам бөстэй буцахын хооронд ... зовлон жаргал ... гуниг баяр ... харуусал хайр ... алдаа оноо ... гэмшил ухаарал ... хагацал учрал ... хамаг муу сайн бүхнийг амсаж ... мэдэрч ... ухаажин улам батжиж ... уруудан улам дордож ... юу эс тохиолдоно гэхэв ...<o:p />

.<o:p />

Томилолт ...<o:p />

Нартад хүмүүн заяаг олж оршсон амь ... гайхамшигаас ирж ... гайхамшигруу буцах ... <o:p />

Ирэх ... бас буцах хугацаатай ... ирсэн зорилоготой ... бас шалгууртай ... үйлдэх үйлтэй ... бас эдлэх үртэй ... <o:p />

Амьдрал гэгдэх зогсоолд ... үдлээд буцах айлчин шиг ... <o:p />

.<o:p />

Амь оргүй хоосоноос ирдэггүй ... оргүй хоосонруу буцдаггүй ... зөвхөн нэг зогсоолоос нөгөө зогсоолруу томилогдож байдаг ... нартаас дутуугаас ирж ... нартаас илүүрүү буцдаг ... гэдэгт итгэдэг ... Амьдрал бол томилолт ... <o:p />
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry333177Mon, 14 Nov 2011 16:09:57 ULAT... Энэхэн насны хувьхан заяа ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry333170
Түм түжигнэж бум бужигнасан их хотын амьдрал ... Өглөө ажилдаа яаран гарахад ... зам дээрээ багтаж ядсан түгжирэл ... бухимдсан харц ... сигналдаан ... яг л улайд улангассан араатан сүрэг мэт ... нүд хорсгон хоолой гашуун оргиулах нүүрсний утаа ... яг л пийшингийн тагийг онгойлгоод орхисон мэт ... эцэг эхгүй хэдэн сахилгагүй хүүхдүүдтэй айл шиг л ... бухимдахгүй ... бачимдахгүй ... байхын аргагүй ... <o:p />

Нүд гялбан гялтганах цав цагаан цасаар хучигдсан ... хязгаарыг нүд гүйцэж харж үл чадах өргөн талд хаа нэгхээн тааралдах ганц гэр ... хэрэг зориг асуун ... хээ шаагүй хууч дэлгэх малчин ард ... тайвуухан идээшлэх хэдэн мал ... жиндүүхэн салхилах сэвшээ салхи нь цаанаа нэг сэтгэл сэргээм ... хамар сэнгэнүүлэм агаарын ариуныг ... хараа алдаам талын уужимыг ... түг түмэн од түгсэн тэнгэрийн уудамыг ... бахдахгүй байхын аргагүй ... <o:p />

Энэ л их ариун ... уужим ... уудам зөвхөн бидэнд л заяасан шиг санагдахад ... дотор онгойж ... ухаан саруулсаж ... нуруун дээрээс хүндхэн ачааг аваад хаячихсан шиг ... анир чимээгүй амар амгалан дунд ... одод орчих орчлон ертөнц ... гариг эрхэс ... газар дэлхий ... эх нутаг ... энэхэн бие ... юу эсийн бодол тойрон эргэлдэхүйд ... хүмүүн заяаны мөн чанар ... хайгаад байдаг тэр л эрх чөлөө ... энд л утга төгс үнэртэх шиг ... амтагдах шиг ... <o:p />
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry333170Mon, 14 Nov 2011 15:44:13 ULAT... Цаг хугацааны машинтайсан бол даа хө ... by Shake ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry328736
Нөхөд НИ ХАО л биз дэй ... би яахуу дээ Тэнбүдао тэнбүдао ... гээл салж өхгүй бол Зува зува ... гээ л явж байна дай ...

Гэснээс "Цаг хугацааны машинтай"-сан бол ... өчигдөрлүү ... өнгөрсөн хугацааруу ... хэзээ ч явахгүй ээ ггг ... нэгэнт л болоод өнгөрсөн ... алдаа оноо ... бүхэн минийх л байсан ... минийхээрээ үлдэг хөөрхий ...

Бас маргаашруу ... ирээдүрүү ... хэзээч явахгүй ээ ггг ... нэгэнт л болох ... алдаа оноо ... бүхэн минийх л байх ... минийхээрээ байг дээ ...

Гэхдээ ... хэрэв үнэхээр байгаад ... тэрэнд нь суух боломж олдуул ... байш дээ тээ ... цор ганцхан удаа ... эцсийн амьсгалаа хураагаад ... оюун санаа маань биеээсээ салах тэр л агшинг мэдрэхийг хамгийн их хүсдэг ... яг яаж биеээсээ гарч ... яг ямар зам туулж ... яг юутай таарч ... яг юутай учирч ... яг ямар мэдрэмж төрдөг бол ... яг тэр мэдрэмжийг л мэдэх ... яг ямар байх бол гэж ... гэвч эргээд ирнэ гэсэн болзолтойгоор шүү дэй ...

Яг сайхан явж байсан чинь өгөр машин нь унтарчуул баларлаа ш дэй ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry328736Sun, 30 Oct 2011 00:10:30 ULAT... Хэн ч дэргэд минь байхгүй байсан үеийг санагалзахуй дор ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry327907
Юу юуны өмнө та нөхдийн амар амгаланг айлтгах хэрэгтэйсэн бол уу ...

Би  яахав ... сайн гээд сарийчихалгүй ... муу гээд мурийчихалгүй ... мэндшүү л явна даа ...

Олон олон хоногт орж гарсан бодлуудаас өнөөдөр оройхон сэтгэлд төрсөнийг сийрүүлэхүйд ...

Хүн гээч эхийн алтан хэвлийгээс хорвоод мэндэлээд ... мэндэлсэнээс хойш хэзээ ч хэн нэгэн хажууд нь байдаг ...

Хэзээ нэгэн цагт цор ганцаар мэт санагдаж ... хайрласан ... хайрлуулсан бүхэн хажууд үгүй юм шиг санагдахад ... хичнээн гуниг сэтгэлд хургаж ... хичнээн уй зүрхэнд хурдагийг хэлж эс мэдэх ...

Дэргэд хэн ч үгүй юм шиг санагдах тэр л мөчид ... хэн нэгний мөрийг түшин ... хэн нэгний цээжинд хярж ... сэтгэлд буй бүхнээ гаргаад ярьчихаж чадахгүйдээ ... дэрээ нэвтэртэл уйлаад ... хоолойгоо сөөтөл орилоод ч ... тайтгарахгүй мэт ...

Гэтэл ... хэний ч санаанд оромгүй хэн нэгэн ... хэнээс ч сонсомгүй тэр л үгсийг хүүрнэхэд ... хорвоод орь ганцаар биш гэдгээ л мэдрэх ... хамгийн ... бүр хамгийн ... үгээр хэлшгүй нэгэн бодролыг төрүүлэх ...

Хэн ч дэргэд минь байхгүй байна гэж санагдах тэр л мөчид хэн нэгэн чиний дэргэд ... магадгүй хамгийн ойрхон байж л байдаг ...

Хорвоод ганцаараа мэт байгаа тэр л мэдрэмж ... хэзээд хажууд хэн нэгэн байгаа мэт тэр л мэдрэмж ... тэнгэр газар шиг ялгаатай ч ... угтаа нэг л юм шиг санагддаг ...

Нулимсаа арчаад чангахан гишгэ дээ чи минь ... Дэргэд чинь аргадах хэн нэгэн байж л таараа ... байх ч ёстой ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry327907Thu, 27 Oct 2011 01:34:11 ULAT... Дүүрэн ... дундуур ... бас хоосон ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry323233
... Амьдрал ... дүүрэн ... дундуур ... бас хоосон ...

Дүүрэн дүүрэн гээд халих ч үгүй ...

Дундуур дундуур гээд хоргодох ч үгүй ...

Хоосон хоосон гээд хорсох ч үгүй ... хэмээн молхидохуй дор ...

нэгэн их хүмүүний ...

... Дундуур билээ гээд бусдынхаар дүүргэчихэлгүй

Дуурсагдах билээ гээд аргаа барчихалгүй

Аминдаа зөв явсаны минь төлөө

Алдар биш үхэл баярлана  ... гэдэг аугаа мөр санагдаж байхуй ...

... Дүүрэн нь үнэндээ дундуур ...

... Дундуур нь үнэндээ хоосон ...

... Хоосон нь үнэндээ дүүрэн ... хорвоод дүүрнийг дундалж ... хоосныг дүүргэж ... дундуурхан явах минь ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry323233Wed, 12 Oct 2011 10:32:00 ULAT... Гэгээрэлд хүрэх зам ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry321320
Бодь мөрийн зэрэгт хүрч төгс гэгээрнэ гэдэг ... өөрийгөө болон сав шим орчлон ертөнцийн ... хэлбэр ... агуулга ... болоод хамгийн чухал нь мөн чанарыг танин мэдэх хэрэг буй за ...

Мунхаг миний уншиж байсанаар Гэгээрэлд хүрэх нь ... танин мэдэхүйн таван шат дамждаг гэж ...

Танин мэдэхүйн нэгдүгээр шат ...

Энэ шат нь зөвхөн ахуйн хүрээнд танин мэдсэнээр материаллаг зүйлд ач холбогдол өгч ... хэлбэр төдий зүйлсийг үнэн хэмээн үнэмших ...

Танин мэдэхүйн хоёрдугаар шат ...

Хэлбэр төдий үнэмшиж байсан ахуйн зүйлсийн агуулгыг ухаарч ... ахуйн хувьд сэтгэл ханах биш ухамсарын сэтгэл ханамж буйг ойлгон ... агуулга төдий зүйлсийг үнэмших ...

Танин мэдэхүйн гуравдугаар шат ...

Хэлбэр болоод агуулгын цаана мөн чанар буйг ухаарч ... сэтгэл ханамж нь ауйн болоод ухамсараар хязгаарлагдахгүйг мэдэн ... мөн чанар төдийд үнэмших ...

Танин мэдэхүйн дөрөвдүгээр шат ...

Хэлбэр болоод агуулга ... агуулга болоод мөн чанар ... мөн чанар болоод хэлбэрийн уялдаа холбоог гүнээ ойлгож ... өөрийн ухамсрыг бүрэн удирдаж ... бодол төвлөрөх ...

Танин мэдэхүйн тавдугаар шат ...

Орших болоод эс оршихуй ... ахуй болоод ухамсар ... өөрийн БИ-ээ гүйцэд танин мэдсэнээр ... хэлбэрт болоод агуулгаас чөлөөлөгдөж .. мөн чанарыг гүйцэд ойлгож ... бодь мөрийн зэрэгт хүрэхүйеэ төгс гэгээрэх ...

гэж ойлгосон юм ...

Молхи миний бие өөрөө өөртөө зөв гэдэг уриатай хүн байна ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry321320Wed, 5 Oct 2011 18:21:44 ULAT... Цаг цагийн хүрд эргэсээр л байх ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry320100
Ирж буцахын тавилантай хүмүүний заяа төөрөг ... орон зай цаг хугацааны орчилд ... нүд ирмэхийн төдийтэйд хэрэн бэдрэх амьдрал ... сайн сайхан ... муу муухай ... баяр баясал ... уйтгар гуниг ... аз жаргал ... зовлон зүдгүүр ... хайр дурлал ... хагацал шаналал ... мандан бадрал ... уруудан доройтол ... эсрэг тэсрэг бүхний нэгдэл ... угтаа мөн чанар нь нэг л мэт ...

Хэсэгхэн хугацааны өмнө тэнгэр нурсан мэт ... уй нөмөрч ... хад чулуу мэт бусдад харагдаж ... тэвчин тэвчиж байсан нулимсаа эцсийн мөчид ... сад тавин урсгаж ... өтгөсөө үдэж байсансан ...

Өчигдөр ... нэгэн шинэ амь хэдийнэ бүрэлдсэнийг сонсоод ... сэтгэлд хургаж байсан бүрхэг тэнгэр цэлмэх шиг ... бүүдгэр наран мандах шиг ...

Цаг цагийн хүрд зогсолтгүй эргэсээр л байх ...
http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry320100Sat, 1 Oct 2011 12:50:27 ULAT... Цаснаар холбосон ... анхны 4 мөр ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry319093
Цав цагаан цас зөвшөөрөл авалгүй ороод ...

Нов ногоон навчис шарлаж амжилгүй нас бараад ...

Гэнэ гэнэхэн гуниг сэтгэлд эргэж хургаад ...

Сэм сэмхэн санаа алдан чамайг санаад ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry319093Wed, 28 Sep 2011 10:59:27 ULAT... Нэгэн үрний түүх оршив ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry315226
Намар оройхон навчисаа гөвөх моддын дунд гандуухан бөхөлзөх шаргал цэцэг ... ямар нэгэн нисдэг шавьж өөр дээр нь бууж ... эс бөгөөс дориухан салхи дэгдэж ... боловсорч гүйцсэн тоосыг нь ... хөлөндөө наалдуулж ... эс бөгөөс хийсгэн одож ... өөр нэгэн тоостой эвцэлдүүлэн үр тогтоохыг ихэд хүсэмжлэн хүлээх ...

Хүсэл биелэл болж ... нэгэн хэдгэнэ гунигт цэцгийн сүүлийн балыг сорохуйд ... тэмтрүүл дүүрэн хөлөнд гунигт тоос тээглэгдэн агаарт хөөрөхүйд ... биеээсээ салсан тоос ... цэцэг болох нь хэмээн гунигаа мартах ...

Хаяанд ирсэн хахирган цагаас урьтаж ... дориухан бал цуглуулах гэж тэр хэдгэнэ дахин нэгэн цэцгийн балыг сорохуйд ... дахин нэгэн тоосыг хөлөндөө тээн ... тоосыг тоостой нь учралдуулахуйд ... учиралдсан үр хэдгэний хөлнөөс тасран хийсэх ...

Хийссэн үр шимт хөрснөө буухуйд хахирган цаг хэдийн эхэлж ... шаргал ой ... дун цагаан цасанд дарагдахад ... урин цагийг үзэхийн ихэд хүсэн ... царцаж эхлэх ...

Хөлдөөх шахам ян хийсэн хүйтэн жавар ... хийсгэх шахам шуугин исгэрэх шамарга ... чимээгүйхэн хаялах цасан ширхэг ... бүүдгэрхэн ёлтойх шаргал наран ... богинохон өдөр ... уртхан шөнө ... илүү сартай өвөл шувтарч ... нэвсийтэл дарсан цас тарлантан цоохортож ... алаг цоог ханзарах ...

Тэс хөлдсөн газар гэсэж ... шим гүйхэд ... анхны хур хайрлахад ... үр үндэслэн ... нахиалж ... ойн чөлөөнд нэгэн амь ... амьдрал эхлэх ...

Төөнөсөн халуун нар ... зөөлөн шиврэх бороо ... аянга цахилан асгарах аадар ... сэрүүхэн сэвэлзэх салхи ... бүгдийн аясаар нахиа нь навчилж ... навч нь цэцэглэх цаг ирэхэд ... газар чичрэх мэт доргилж ... халуун амьсгал биеийг нь ганхуулахад ... нахианаас нэгэнтээ тасран шүдээр зажлагдан ... хэлээр амтлагдан ... хоолойгоор залгигдан ... ижил заяат нөхдийн хамт хаана ирсэнээ үл мэдэх ...

Үдшийн хэрд хивэгдэн ... үүрийн хэрд боловсрон ... биеийг хувилж ... ходоодны ханаар шимэгдэх одохуйд ... нэгэн эс болж ... улаан өнгөнд хувиран ... үнээний биеийг түмэнтэй тойрон эргэсээр ... намрын нэгэн өдөр гэнэт ухаа ягаан өнгө нь ... цав цагаанд хувирахуйд ... үүрийн таван жингээр хурц гэрэл тусахуйд ... анх үүссэн агаарыг мэдрэх ...

Хувинд хураагдсаар ... халуун тогоонд байж ядан хөөрч ... түрхэн самруулан хөөсөрч ... өдөржин саванд загсаж ... дээш хөөрч шингэн бие нь царцаж ... цагаан өнгө нь шаргалтайхуйд ... өглөө нь таваглагдан ... хуруунд гогдогдон ... нэг л танил мэт зажилагдан залгигдах ...

Танил мэт ... урьдын цаг бараг мэт давтагдаж ... өвс ногоо мах мүү самар жимс ус архи тэргүүтэнтэй хамт боловсорч ... яван явсаар ... гавал ясны дотор голдуу хэдэн оныг үдэхэд ... нуруу нугасаар дамжиж биеийг хэдэнтэй тойрч ... нэгэнт өөрийн болоод эзний хөдөлгөөн нэгэнт удааширч ... нэгэнтээ ирэх шим үгүй болоход ... түнэр харанхуй нөмрөх ...

Нөмөрсөн түнэр харанхуйд зурвасхан гэгээ татахад ... хөрсөнд ялзмагшиж ... урин цагийг хүлээх ...

Нар наашилж ... хур ороход ...  соронзонд татагдаж буй төмрийн үртэс мэт ... татагдахуйд ... үндэсээр дамжин нэгэн цэцэгэнд хлорфилл болон нэвтрэн орох ...

Хэрэн хэсч ядан бэдэрч явахад таараагүй ... нэг л танил ... нэг л дотно ... нэг л дулаанхан ... нэгэн хэсэг нахианд ... нэгэн хэсэг навчинд ... нэгэн хэсэгт цэцэгэнд ... хорогдон ... нэгэн цагт анхныхаа байсанд хувилан ... дахин тэр танил салхийг ... танил шавьжийг хүсэж ... бас хүлээж ... гуниглах ...

... Хүсэл нь мэдээж биелэл болж ... үргэлжлэл нь ... дахин дахин ... дахин дахин ... хүлээж гуниглахад хүргэх ... дуусахгүй мэт ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry315226Wed, 14 Sep 2011 19:02:16 ULAT... ОЮУТАН НАСны оршил... by Shake ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry312824
Оюутан насыг бараг мартсан байх дөө гэж бодож байсан юмсан ... мартагддаггүй юм байна ... гэснээс энэ жил олон тэгш ой тохиож байган байшдээ... Тээр нэг холертой жил анх оюутан болсны 15 жилийн ой ... оюутан биш болсоны 10 жилийн ой ... эдр ...

Туулаад өнгөрсөн оюутан цагийн тухай биш ... туулж болохуйц байсан оюутан цагийн тухай санаад орсоноо сийрүүлье даа ...

Сурагч насны төгсгөл буюу оюутан насны оршил ... гэхиймуудаа ...

Оюутан насны оршил яаж эхэлсэн гэж үү ...

Нэгэн тохиол:

Намайг наймдугаар ангид орох зун ... аавын найз нэг уламжлалт анагаах ухааны сургуулийн захирал ламтан зуны амралтаараа манайд хэд хоноод явсан юм байх ... мань юугаа мэдэхүү хөдөө хөхөрч ... гадаа гандаад эхэлчихсэн байсан үе ... хавар хичээл амрангуут яваа л намар хичээл эхэлсэний дараа ирнэ шүү дай ... тэгээл наймд ордог жилийн намар ирсэн чинь манайхан сонин сонин юм яриа л ... оточ болуул нь зүгээр ч гэх шиг ... Дамба ах нь найм төгсөхөөр нь сургуульдаа авы гэсэн ч гэх шиг ... тэгээд түвд үсэг үзэж эдр ... хагархай Га эдр гээ л ... дургүйд хүчгүй гэж яахуу дэй ... зай ч байна ... лай ч байна ... ирэх намар мурих аргаа олно доо гэж бодоо л ... ямартай ч үсэглээд муу юм уншдаг болоод ... нэг муу юм наймаа төгсөө л ... төгсөнгүүтээ хөдөөнөө хөхөрч ... гадаанаа гандахаар ... вишшшд ...

Өө харин намар ирсэн чинь ... ээж сургуулиас очоод хувийн хэрэг эдр аьчихсан ... явах юм хумаа бэлд эдр гэцэн ... явахгүй ээ гэж хэлээд ... эмээрүүгээ оргооск ... бас болоогүй ээ замын ЗИЛ-130-д 50 төгрөг өгөөд суучихаж байгаам ... Зунжин ажилласан цалинтай хөөн ... 14 хоног эмээдээ эрхэлсэн шиг амарч байгаад эмээгээр бамбай хийж ... гэртээ ирж байгаам ... Эмээ "Хүүхэд лам болгох гэлээ" гэж аав ээж хоёрыг жанжиндсаны хүчинд 9 дүгээр ангидаа оржийж билээ ...

Хэрэв Манба дацанд шавилаад Оточ болчихсон бол айн ... шар дээл улаан орхимж намируулаа л /надад ч зохино л доо/ ...  оюутан байхдаа баахан тангад ... түвд ном цээжилж цээжилж ... цэцэг ногоо хооронд нь хольж хольж ... нэг муу.. эдр гэж мэгцэн ... хүүхнүүдийг бол айн ... орой харуй бүрийгээр  ирж судсаа бариулангаа ... барцадаа арилгуул эдр гэж мэгцэн явж байх байсан байх дай ...

Нөгөө тохиол:

Оточ болохоос ангижрагдсан хүн яахуу дэй ... сургууль гэр сургууль гэсэн замын чиглэлтэй явсаар аравдугаар ангил оров оо хөөрхий ... ээж аав хоёр ч нэг их юм ярихгүй ч ... "Уг нь гэрт нэг эмч байгуул зүгээр дээ" эдр гэсэн үгийг ярианы завсар хавчуулаастай ... мань хүн яахуу дэй ... тэр яриаг нь чихний хажуугаар өнгөрөөгөөстэй ...

Арав төгсдөгийн хавар аав, ээж хоёр хоюулаа байхгүй ... ах гэр сахьдаг баатар ... тэгээ л яахуу дээ конкурсдээ бэлдсэн болоо л ... намайг тоож байгаа ч хүн алга ... тэгсэн хотоос ирсэн хүнээр ээжээс захиа иржээ ... задлаад харсан чинь АУИС-ийн эмчилгээний ангийн урилга ...  Эмч болгох нь байна ... Яаасан ч болохгүй гээл конкурсдээ бэлдээ л байлаа ... Нэг юм хотоос хуваариуд ирж гэнэ гэхээр нь очоод харсан миний хуваарь байж байна шүү ... Харин ганц ширхэг ... Конкурс ч эхэллээ ... өглөө ... эхний хоёр шалгалтаа 20/20, 10/10 аваа л гараад ирлээ ... гуравдахь шалгалтаа харин 8/2 авчихдаг байш дээ ... түй чоорт гээ л ... бараг уйлангаа алдаа л ... Эцсийн мөчид дүн гарахад ... 2-т орчихсоны байдаг байшд ээ ... Азаар нэгт орсон хүү өөр группээр бас нэгээр гараад тэр хуваариа авчихсан ... Азны колч гээ л би өөрийнхөө хуваарийг авч таараад ... Намар болтол хэнд ч хэлэхгүйгээр хав дарчихсан ... Тэгээ л яахав дээ ... Хөдөөнөө хөхөрч ... гадаанаа гандахаар вишшшд ...

Намар ч боллоо ... Хотруу сургуульдаа ч явах боллоо ... манайхан ч үдэх юм боллоо ... Нөгөө урилгаа аваад ир гээд аавыг хэлэхээр нь ... конкурсдэж авсан хуваариа гаргаад өгчихсөн ...  Тэгсэн аав, ээж нэг сонин болж ирсэнээ ... Явахаас биш дээ ... "Миний хүү нааш ир" гээд үнсэж билээ ...

Хэрэв Анагаахын эмчилгээний ангид орчихсон бол ... айн ... цав цагаан халаад өмсчихсөн ... бас болоогүй нэг чагнуур олоод мөрөн дээгүүрээ тохчихсон ... бөөн хөөрхөн охидын дунд жинхэнэ гортиг эргэхгүй юу ... аягүй бол явж явж хамгийн сүүлд хамгийн царай муутайтай нь суучихсан байхгүй юу ...

Тэр жил Хөтөлд холер гараад хичээл 9 сарын 16-нд эхлэж билээ ... тэгээд л бусдын адилаар ... унаж босож ... ууж тасарч ... туг барьчихалгүй ... тугал хариулчихалгүй ... давсан даа ...

Ингэж хөгтэй ч гэх юмуу ...  нууцаар ч гэх юм уу ... аавынхаа мэргэжлийг өвлөж ... хээрээр гэр ... хэцээр дэр хийж ... хөдөө хөхөрч ... гадаа гандах замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон доо ...

Жич: Эжий аав хоёр одоо хүртэл ... "Чи нээрээ эмч болчихсон бол ..." гэж гомдлын мөр тээсэн үг унагаастай ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry312824Thu, 8 Sep 2011 15:50:21 ULAT... Намар - гуниГ ... by Shake ...http://deletedshake.blog.gogo.mn/read/entry310983
Намар

Яагаад ч юм намар ... надад баяр баясгал ... гуниг харуусал ... бүгдийг нь нэг доор цуглуулж байсан ... цуглуулж байгаа ... цуглуулах ... хугацаа болохоор ... НАМАРт ... би хайртай байдаг ...

Өглөө оройдоо жиндүүхэн болж ... өдөр нь шатаах шахам халж ... өвсний толгой цайран ... шаргал навчис мөчирөөсөө салж ядан шаржигнаж ... ширхэггүй зүсэрэх шиврээ бороонд ...  нимгэн хувцастай ... мөр үл мэдэг нэвтэрэн ... сэтгэл хөнгөхөн гунигтай ... алхах хамгийн дуртай ...

Сэмэр гэж сэтгэл ... дурла гэж зүрх байдаг хойно ... Намарт л дурлаж ... намарт л шаналаж ... намарт л шархалж ... намарт л эдгэдэг ... атгахан муу зүрхэндээ дахиж шархлах зай үгүй боллоо гэж итгэхдээ ... дахиад л ирдэг намар сэмэрч ... сэдэрч ... эсвэл цоо шинэээр шархалж ... сэмэрсэн сэдэрсэн шархалсан нь эдгэж ... нэг тийм дүүрэн сорвитой зүрх ...

Тэр л намар ... хүнээ байталаа дурлаж ... тэр л намар эрийн цээнд хүрч ... тэр л намар галзууртлаа шаналж ... шархалж ... тэр л намар тэр шарх оргүй эдгэсэн мэт дурлаж ... тэр л намар бугласан шарх сэдэрч ... тэр л намар ... тэр л намар ... тэр л намар ...

Тэр л намар бүр ... алдсан зүрхийг минь ... олсон ... олоогүй ... олохыг хүсээгүй ... олчихоод гээсэн ... олсон ч дээгүүр нь алхсан ... тэр л сайхан бүсгүйчүүд ... Миний НАМАРын ... миний сэтгэлийн ... гэгээхэн ГУНИГууд минь ...

http://deletedshake.blog.gogo.mnhttp://deletedshake.blog.gogo.mn/read/entry310983Tue, 30 Aug 2011 10:25:50 ULAT